“Хүүхдийн зуслангийн бүлгийн удирдагч бэлтгэх үндэсний сургалт” үргэлжилж байна
- Apr 21
- 1 min read

Хүүхдийн зуслан үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд зуслангийн хүний нөөцийг чадавхжуулах, хөтөлбөр, үйлчилгээний чанарыг сайжруулах замаар хүүхдийн хөгжлийг дэмжих орчныг бэхжүүлэхийн зэрэгцээ соёл, үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, олон улсын шилдэг туршлагыг нутагшуулах зорилготой “зуслангийн бүлгийн удирдагч багш бэлтгэх” үндэсний сургалтыг олон улсын жишиг хөтөлбөрийн дагуу анх удаа зохион байгуулж байгаа аж
Сургалтын хүрээнд оролцогчид хүүхэдтэй ажиллах арга зүй, манлайлал, багийн ажиллагаа, аюулгүй байдал, хүүхдийн сэтгэлзүйн онцлог зэрэг үндсэн чадваруудыг эзэмшихийн зэрэгцээ туршлага солилцож, мэргэжлийн сүлжээгээ өргөжүүлж буй гэнэ.

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Монголын Үндэсний Зуслангуудын Холбоо, Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбор хамтран зохион байгуулж буй уг сургалтад 19 аймаг, зургаан дүүргээс 120 гаруй оролцогч хамрагдаж байгаа юм байна.
Эх сурвалж: Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газар



Comments