Хүүхдийн зуслан үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд олон улсын арга хэмжээ болно
- Apr 13
- 1 min read

Монгол Улсад хүүхдийн зуслан үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд 2026 оны дөрөв дүгээр сарын 19–24-ний өдөр “Найрамдал” цогцолборт олон улсын болон үндэсний хэмжээний цогц арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөжээ. Эдгээр арга хэмжээнүүд нь хүүхдийн зуслангийн салбарын хөгжил, хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага солилцох чухал ач холбогдолтой аж.
Үүнд:
Зуслангийн захирлуудын олон улсын ICF албан ёсны сертификаттай сургалт (ICDC)
Зуслангийн удирдлагын чадавхыг олон улсын түвшинд хүргэх, орчин үеийн менежментийн арга барил, туршлагыг нэвтрүүлэх зорилготой сургалт,
“Хүүхдийн зуслангийн хөгжил – 100” олон улсын онол, практикийн бага хурал (Монгол, БНХАУ, ОХУ, Их Британи, Канад, Австрали, Турк, Узбекистан, Сингапур, Хонг Конг зэрэг улсын хүүхдийн зуслангийн эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүд, салбарын удирдах ажилтнууд болон төрийн бодлого тодорхойлогчид оролцоно.),
Зуслангийн бүлгийн багш бэлтгэх сургалт
Хүүхдийн хөгжил, хүмүүжлийн орчныг чанартай түвшинд хүргэх, багш нарын арга зүй, ур чадварыг сайжруулахад чиглэсэн сургалтууд зохион байгуулагдана.
Дээрх хүрээнд Монголын хүүхдийн зуслангийн хөгжлийн 100 жилийн түүхийг дүгнэн шинжлэхийн зэрэгцээ ирээдүйн хөгжлийн чиг хандлага, хүүхдийн хөгжлийн асуудалд шийдэл толорхойлох ажээ.



Comments