top of page

Хүүхдийн аюулгүй байдлыг хангахын тулд орчны эрсдэлээ үнэлэхийг зөвлөв

  • Jun 4
  • 1 min read

108 хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төвөөс эцэг эх, асран хамгаалагчдад хандан хүүхдийнхээ гэрээс сургууль, цэцэрлэг хүрэх зам болон амьдарч буй орчны аюулгүй байдлыг үнэлж, хүүхдэд ээлтэй эсэхийг тогтмол шалгахыг зөвлөлөө.

Тус төвөөс гаргасан зөвлөмжид гэр, хашаа, байр орчмын гэрэлтүүлэг хангалттай эсэх, шат, тагт, цонхны хамгаалалт бүрэн бүтэн байгаа эсэх, тоглоомын талбайн аюулгүй байдал, ил гарсан цахилгааны утас, нурж болзошгүй хана, хайс зэрэг эрсдэлт хүчин зүйлсийг сайтар шалгахыг анхааруулжээ.

Мөн нүхэн жорлон, муу усны нүх, ухаж орхисон шуудуу, хүүхэд бэртэж гэмтэх эрсдэлтэй хурц ирмэгтэй эвдэрсэн тоног төхөөрөмж, төмөр эд зүйлс байгаа эсэхийг нягтлах шаардлагатайг сануулав. Үүнээс гадна гэрийн тэжээвэр амьтдын хазах эрсдэл, орц гарцын аюулгүй байдал, лифтний хэвийн ажиллагааг ч үнэлэх хэрэгтэй аж.

Та үнэлгээ өгөх бол дараах линкээр хандаарай:

Comments


bottom of page