Хүүхдийг хууль бусаар хурдан морь унуулж, биед нь хүнд гэмтэл учруулсан хэргийг шүүхээр шийдвэрлэв
- Jun 12
- 1 min read

Нийслэлийн прокурорын газраас 10 настай хүүхдийг хориглосон хугацаанд хурдан морь унуулж, хөдөлмөр эрхлүүлсний улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ.
Тодруулбал, Б.М нь хүүхдийн эцэг О.С-тэй сард 500 мянган төгрөгийн цалин олгохоор тохиролцон, 2024 оны 4-р сараас 2025 оны 4-р сар хүртэлх хугацаанд хүүхдээр хурдан морь унуулж байжээ. Улмаар хүүхэд мориноос унаж, эрүүл мэндэдээ хүндэвтэр хохирол авсан байна.
Шүүхээс Б.М-ийг гэм буруутайд тооцож 3.5 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан бол хүүхдийн эцэг О.С-ийг хүүхдээ асран хамгаалах үүргээ биелүүлээгүй гэж үзэн 6 сарын хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарлах шийтгэл оноожээ.
Прокурорын байгууллагаас эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхдээ асран хамгаалах үүргээ биелүүлээгүйгээс хүүхдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан тохиолдолд Эрүүгийн хуулийн 16.11 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээхийг анхаарууллаа.



Comments