top of page

Хятадын технологийн компани хүүхэд төрүүлэх боломжтой робот танилцууллаа


ree

2025 оны Дэлхийн роботын бага хурал Бээжин хотод 8-р сарын 8-нд зохион байгуулагдлаа. Энэ үеэр 200 гаруй робот үйлдвэрлэгч компани, 400 гаруй эрдэмтэн, судлаачид уг хуралд оролцжээ.

Хурлын үеэр БНХАУ-ын Кайва Технологийн компанийг үүсгэн байгуулагч, Наньян Технологийн Их Сургуулийн доктор Жан Чифэн хүүхэд тээж, төрүүлэх боломжтой роботыг танилцууллаа.


Өмнө нь 2017 онд эхийн хэвлий шиг хэлбэртэй хиймэл орчинд шим тэжээлээр дүүрэн шингэний тусламжтайгаар дөрвөн долоо хоногийн турш хургыг бойжуулжээ.


2026 он гэхэд жилийн дотор уг хүүхэд тээх, төрүүлэх боломжтой роботыг 100,000 юань буюу 50 орчим сая төгрөгт багтаан бүтээх боломжтой хэмээн мэдэгджээ. Мөн тус робот нь зөвхөн хүүхэд бойжуулах инкубатор гэхээс илүү шим тэжээл бүхий шингэнтэй, эхийн хэвлийг дуурайлгасан бөгөөд хүүхэд хүйгээр дамжуулан авдаг шим тэжээлээ тусгай хоолойгоор дамжуулан авах боломжтой аж. Энэ нь уг төслийн хувьд шинэлэг тал болж чадсан байна. Хүүхэд бойжих үед ээжтэйгээ бий болгодог тэр холбоог бий болгохын тулд роботыг хүн хэлбэртэй үйлдвэрлэх аж.


Эх сурвалж: CGTN, Worthynews




Comments


bottom of page