top of page

Хүний эрхийн 25 дахь илтгэл бүрэн эхээрээ нийтлэгджээ

  • 2 days ago
  • 1 min read

Хүний эрхийн Үндэсний Комисс Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлийг боловсруулж, олон нийтэд танилцууллаа.

Уг илтгэл нь комиссын хийсэн хяналт шалгалт, иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээлэл, гишүүдийн шаардлага, зөвлөмжийн хэрэгжилт, судалгаа, дүн шинжилгээ, төрийн болон бусад байгууллагын мэдээлэлд үндэслэн гарсан аж.

Энэ удаагийн илтгэлд нийт зургаан бүлгийн хүрээнд 65 санал тусгасан байна.

Үүнд:

-Эрүүл мэндээ хамгаалуулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхийн хэрэгжилт

- Шүүх шинжилгээ ба хүний эрх

- Олон нийтийн мэдэх эрхийн төлөв байдал

- Хүний эрх хамгаалагчийн эрхийн хэрэгжилт

- Хүүхэд хамгааллын тогтолцооны анхаарах зарим асуудал

-Жендэрийн эрх тэгш байдлыг хангахад эрэгтэйчүүдэд тулгамдсан асуудал зэрэг гол чиглэлүүдийг хамарчээ.

Хүний эрхийн Үндэсний Комисс нь холбогдох хуулийн дагуу хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг жил бүрийн эхний улиралд багтаан Улсын Их Хуралд хүргүүлдэг байна.

Уг илтгэлийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн, холбогдох тогтоол баталж, хэрэгжилтийг хангах үүргийг Засгийн газарт даалгадаг аж.





Comments


bottom of page