ХЭҮК:2019 оноос хойш сайжруулсан түлш хэрэглэсэн 700 хүн угаартаж, амиа алдсан
- child.mn

- Oct 16
- 1 min read

Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2025 оноос өөр төрлийн шахмал түлш хэрэглэж буйтай холбоотойгоор цаг үеийн мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ХЭҮК -ын Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Тунгалагтамир “Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд гарч буй бодит ахиц дэвшил хангалтгүй байна. Бодлого хоорондын уялдаа сул, хяналт, үнэлгээний тогтолцоо бүрдээгүйгээс хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх бодитоор зөрчигдөж байна. Сайжруулсан түлшийг түлж байгаад угаарын улмаас амиа алдсан иргэдийн тоог төрийн аль ч байгууллага дурьдалгүй өнөөдрийг хүрлээ. ХЭҮК-оос энэ тоог холбогдох байгууллагуудаас шаардан авч, нийт 700 хүн угаартаж амиа алдсан болохыг тогтоолоо. Иргэд ихэнхдээ халуун ам бүлээрээ амиа алдаж байгаа нь нэн харамсалтай байна. Энэ асуудалд хэн ч хариуцлага хүлээхгүй, ямар ч сургамж авахгүй, эмгэнэн гашуудахгүй байна. ХЭҮК энэ асуудлыг цаашид анхаарч ажиллах болно.”гэв.
Комиссын илтгэлд дурдсанаар агаарын чанарыг хариуцсан бүтэц 2011 оноос хойш 10 удаа өөрчлөгджээ. Түүнчлэн НҮБ-ын Хүүхдийн сангийн тооцоогоор агаарын бохирдлоос үүдэлтэй өвчний улмаас хүүхдийн эмчилгээний зардал 2016 онд 10.4 тэрбум төгрөг байсан бол 2025 онд 24.8 тэрбум төгрөгт хүрэх төлөвтэй байна.


Энэ жилээс шинээр хэрэглэж буй хагас коксжсон түлштэй холбоотойгоор ХЭҮК-оос Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвд ажилласан байна. Улмаар түлштэй холбоотойгоор айл, өрхүүдэд мэдээлэл өгөх, өрхүүдийн зуух, янданг судалсан байдлыг хангалттай гэж үзжээ.



Comments