ХЭҮК-оос хүүхдийн эрх ба цахим орчин сэдвээр сурагчдад хичээл заалаа

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс 2023 оноос эхлэн “Манай ангид-Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал” уриалгын хүрээнд хичээлийн шинэ жилийн эхний өдөр хүний эрхийн агуулгаар сургалт орж эхэлсэн. Ийнхүү дөрөв дэх жилдээ сургалтын агуулгаа баяжуулан “Хүүхдийн эрх ба цахим орчин” сэдвээр хичээл заахыг боловсролын байгууллагуудад уриалсан юм.
Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрх, эрх чөлөө, иргэний үүргийг таниулах зорилгын дагуу ХЭҮК-ын албан хаагчид 2, 5, Монгол билэг оюун сургууль болон Говьсүмбэр, Төв, Дархан-Уул зэрэг аймагт дээрх агуулгаар хүүхдийн эрхийн сургалт орлоо.
Хүний эрхийн хичээл нь сурагч бүр эрхээ мэддэг, үүргээ ухамсарладаг иргэн болж төлөвших, бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, хүний эрхийг хүндэтгэдэг хүн болон төлөвшихөд чухал ач холбогдолтой.



Comments