ХЭҮК-оос “Хавраас хамтдаа аюулгүй зорчъё” аян эхлүүлжээ
- Mar 30
- 1 min read

Хүний эрхийн Үндэсний Комиссоос замын хөдөлгөөнд оролцогчдыг унадаг дугуй, скүтер, цахилгаан дугуй, мопед, мотоциклын хэрэглээнээс үүдэлтэй осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй зорчих мэдлэг, хандлагыг нэмэгдүүлэх, замын хөдөлгөөний соёл, хариуцлагыг төлөвшүүлэх зорилгоор холбогдох төрийн болон Аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран “Хавраас хамтдаа аюулгүй зорчъё” аяныг эхлүүлэв.
2025 онд Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр улсын хэмжээнд мотоцикл (суррон загвар) ангиллын тээврийн хэрэгсэлтэй холбоотой зам тээврийн осол Улаанбаатар хотод 160 бүртгэгдсэн байна. Харин мопед (скүтер загвар)-той холбоотой зам тээврийн осол Улаанбаатар хотод 64 бүртгэгджээ. Ослын улмаас олон хүн эрүүл мэнд, амь насаараа хохирсоор байгаа юм. Өдөрт дунджаар 36,990 хэрэглэгч эдгээр тээврийн хэрэгслийг ашиглан, 600 мянга орчим автомашинтай зэрэгцэн, явган хүмүүсийн хамтаар замын хөдөлгөөнд оролцож байна.
ХЭҮК-ын зүгээс санаачлан эхлүүлж буй “Хавраас хамтдаа аюулгүй зорчъё” аянд Тээврийн цагдаагийн алба, Жэт шэйринг ХХК, Тапатрип ХХК, Эко технологи ХХК, Юу гөү инвестмент монголиа ХХК, Хурд хүч ХХК-ийн удирдлага, хамт олонд нэгджээ.
Замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах зорилготой энэхүү аянд иргэд болон, төр, төрийн бус байгууллагуудыг бодит оролцоо, санаачилгаараа нэгдэхийг уриалж байна.



Comments