top of page

ХЭҮК-оос Завхан аймагт “Хүний эрхийн төлөө хамтдаа” өдөрлөг зохион байгуулав

  • Apr 22
  • 1 min read

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос “Хүний эрхийн төлөө хамтдаа” нээлттэй өдөр арга хэмжээг Завхан аймагт зохион байгуулж байна. Батлагдсан төлөвлөгөөний дагуу өнөөдөр (2026.04.22) Завхан аймгийн хүний эрхийн нөхцөл байдлын талаар харилцан санал солилцох уулзалт зохион байгууллаа. Тус уулзалтад Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжидээр ахлуулсан ажлын хэсэг, Завхан аймгийн Засаг даргын орлогч Д.Уужимсанаа, ИТХ-ын дарга Ш.Мянганбаяр холбогдох төрийн байгууллагын удирдах албан тушаалтнууд оролцлоо.

Хүний эрхийн төлөө хамтдаа” нээлттэй өдөр арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Үндсэн хууль, Олон Улсын хүний эрхийн гэрээгээр баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтийг газар дээр нь үнэлэх, хяналт шалгалт хийх, зөвлөгөө мэдээлэл өгөх, эрх, эрх чөлөө зөрчсөн талаарх өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авах, төрийн албан тушаалтнуудын хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох хяналт шалгалт хийх, зарим төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцах, хүний эрхийн сургалт зохион байгуулах, иргэд, олон нийтэд хууль зүйн зөвлөгөө өгөх, гомдол, мэдээлэл хүлээн авах үйл ажиллагааг зохион байгуулна.

Түүнчлэн арга хэмжээний төгсгөлд дүгнэлт тайлан гаргаж, Комиссын хуралдаанаар хэлэлцэх, зөрчлийг арилгуулах төлөвлөлтөөр ажиллаж байна.

ХЭҮК сүүлийн 5 жилийн хугацаанд Завхан аймагт хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр 38 хяналт шалгалт зохион байгуулж, холбогдох төрийн байгууллага, албан тушаалтанд 19 шаардлага, зөвлөмжийг хүргүүлж ажилласан байна.


Эх сурвалж: ХЭҮК

Comments


bottom of page