ХЭҮК-иос Үндэсний их баяр наадамд амжиллтай оролцсон 100 уралдаанч хүүхдийг Найрамдалд амраажээ
Aug 28
1 min read

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас Үндэсний их баяр наадамд амжилттай оролцсон өсвөрийн 4 бөх, 10 харваач, 100 уралдаанч хүүхдийг Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын зуны есдүгээр ээлжийн хөгжил, оролцооны тусгай хөтөлбөрт хамруулжээ.
Тус хүүхдүүд 21 аймаг, дүүргээс хүрэлцэн ирсэн бөгөөд тэдний ихэнх нь анх удаа зусланд амарч байгаа аж. Хүүхдүүд үе тэнгийнхэнтэйгээ танилцаж, шинэ найз нөхөдтэй болохын зэрэгцээ хөгжлийн хөтөлбөрүүдэд хамрагдан, шинэ мэдлэг, туршлагатай болсон байна.
Мөн цаашид ХЭҮК-иос Үндэсний их баяр наадамд амжилттай оролцсон өсвөрийн тамирчид, уралдаанч хүүхдүүдийг энэхүү зарчмаар үргэлжлүүлэн урамшуулахаар төлөвлөжээ.



Comments