top of page

"Хэзээ ч тохиолдож болох гамшгаас мэдлэгтэй байж л амьд гарах юм байна"

ree

Аливаа гамшиг ослыг хамгийн бага алдагдалтай туулах арга нь урьдчилан сэргийлэх мэдлэгтэй иргэд юм. Ялангуяа хүүхдүүдэд гамшгийн үеийн бэлэн байдал, хэрхэн амь насаа аврах талаар дадлыг бий болгох нь асар чухал билээ. Энэ хүрээнд нийслэлийн 9 дүүрэг болон 21 аймгаас ирсэн 38 сурагч гамшгаас хамгаалах онол, дадлага хосолсон сургалтад хоёр өдрийн турш хамрагдлаа.

ree

Гэнэтийн осол, гамшиг гэдэг чинь шөнө унтаж байхад ч тохиолдож болох юм байна. Тиймээс хэзээ ч хамаагүй бэлэн л байх ёстой юм байна гэж сургалтад оролцсон хүүхдүүд онцолж байлаа. Тэдний сэтгэгдлээс хүргэе.

ree

Говьсүмбэр аймгийн сурагч Т.Уртнасан "Манай сургуулийн өнцөг бүрд гал унтраах хөөс байгаа ч зарим нь ажилладаггүй. Бид нар ажилладаг хэдийг нь ашиглаад өөрсдөө практик дадлага хийж байсан. Үүнээс гадна ер нь сургагч багш болох их хэрэгтэй. Жишээ нь сургууль дээр хүүхдүүд спорт зааланд тоглож байхдаа гар, хөлөө бэртээх, хэт өндөр амьсгаатай зогсолтгүй тоглоод ухаан алдах зэрэг нь түгээмэл. Саяхан нэг хүүхэд спортын тоглолтын үеэр ухаан алдсан. Би сургагч багш учраас түргэн тусламж иртэл анхан шатны тусламж үзүүлсэн" гэлээ.

ree

Мөн Хөвсгөл аймгийн сурагч М.Доржиймаа "Би Хөвсгөл аймгийн Мөрөн хотоос гамшгаас хамгаалах сургалтад оролцож байна. Хүүхдүүд бид өдөр тутамд тохиож болох аливаа аюул, санамсаргүй тохиолдох эрсдэлээс өөрийгөө хамгаалах мэдлэгтэй байх нь их чухал юм байна. Наад зах нь бид нар утсаа цэнэглэж дуусаад цэнэглэгчийг нь салгалгүй орхичихдог. Гэтэл үүнээс болж гал гардаг юм байна. Тиймээс цэнэглэгчээ байнга салгаж байхыг сануулмаар байна" гэлээ.

ree

ОБЕГ-ын дэргэдэх Гамшгаас хамгаалах сургалтын төв-116 дугаар анги, НҮБ-ын Хүүхдийн сан, Монголын Хүүхдийн зөвлөл хамтран “Үе тэнгийн сургагч багш бэлтгэх” сургалтыг энэ сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгууллаа.


ree

Comments


bottom of page