top of page

“Хууль сахиулах ажиллагаа ба хүүхдийн эрхийн асуудал, шийдэл” эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг боллоо

ree

“Хууль сахиулах ажиллагаа ба хүүхдийн эрхийн асуудал, шийдэл” эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг боллоо. Монгол Улсад хүүхдийн эрхийн хэрэгжилт ба хууль сахиулах үйл ажиллагааны уялдаа холбоог судлан, бодлогын түвшинд хэлэлцэж буйгаараа уг хурал онцлог болж өнгөрлөө.

ree

Хуралд Хүний эрхийн Үндэсний комисс, Боловсролын ерөнхий газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар болон хууль сахиулах байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцож, хүүхдийн эрхийг хамгаалах ээлтэй тогтолцоог бий болгох шийдэл, санал санаачилгаа хуваалцав.

ree

Хурлын төгсгөлд хүүхдийн эрхийг хамгаалах, хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаанд хүүхэд хамгааллын зарчмыг уялдуулах зөвлөмжийг хамтран боловсруулж, танилцууллаа. Уг арга хэмжээг Кристина Ноблийн Хүүхдийн Сан, Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлалын төвтэй хамтран, Лоринэт сан, Орон нутгийн санаачилгыг дэмжих Канад сангийн санхүүжилтээр, НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулжээ.

Comments


bottom of page