top of page

Хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын үнэлгээг тав дахин нэмэгдүүллээ

  • 2 minutes ago
  • 1 min read

Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газраас хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын үнэлгээг нэмэгдүүллээ.

2025 оны байдлаар 12,202 уралдаанч хүүхдийн мэдээлэл бүртгэгджээ. Сүүлийн таван жилийн хугацаанд 20 хүүхэд мориноос унаж амь насаа алдсан, хоёр хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй болсон. Мөн 2025 онд 88 хүүхэд хөнгөн гэмтэл, таван хүүхэд хүнд гэмтэл авсан байна. Энэ жилд л гэхэд ахуйн хүрээнд 4 хүүхэд, сунгааны үеэр нэг хүүхэд амь насаа алдсан харамсалтай мэдээлэл бүртгэгдээд байна. Тоо бүрийн ард хүүхдийн амьдрах, сурах, хамгаалуулах эрхийн асуудлууд давхар хөндөгдөхөөс гадна эмчилгээ, асаргааны зардалтай холбоотой санхүүгийн дарамж, баталгааны асуудал ч мөн хамгийн их тулгамддаг.

Тиймээс хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын суурь хураамж 100 мянга, нөхөн төлбөр 20 сая байсныг суурь хураамж 250 мянга, нөхөн төлбөр 100 сая хүртэлх төгрөгийн үнэлгээтэй байхаар шинэчилсэн зохицуулалт хийлээ.

Тухайн шинэчлэгдсэн үнэлгээг энэ оны зургаа дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн даатгалын байгууллагууд болон морины эзэд, уяачид, эцэг эхчүүд дагаж мөрдөнө.


Эх сурвалж: ХГБХХЕГ

Comments


bottom of page