top of page

Хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр сургалт зохион байгууллаа

  • Jun 17
  • 1 min read

ХГБХХЕГ-аас 94 албан хаагчдаа “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй”, “Хурдан морины унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх” сэдэвт сургалтыг 6-р сарын 11-ний өдөр зохион байгууллаа.

Сургалтаар оролцогчдод ажлын байрны аюулгүй ажиллагаа, эргономик орчин бүрдүүлэх, тоног төхөөрөмжийг зөв ашиглах, хамгаалах хувцас хэрэгслийг зохистой хэрэглэх, халуун болон хэт нарлаг нөхцөлд ажиллах үеийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар мэдээлэл өгөв.

Мөн Үндэсний их баяр наадмын үеэр хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр анхаарах асуудлуудыг танилцуулж, оролцогчдын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүллээ.

Энэхүү сургалтын хүрээнд хүүхэд, гэр бүлийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах сургалтын зохион байгуулалтын асуудлаар холбогдох албан хаагчидтай уулзалт хийж, цаашид хэрэгжүүлэх тодорхой ажлуудын талаар санал солилцон, хамтран ажиллах шийдэлд хүрсэн байна.

 

Comments


bottom of page