ХУД-ийн ХГБХХХ-ээс хүүхдээр морь унуулахгүй байх Засаг даргын захирамжийг мөрдөхийг санууллаа
- 2 days ago
- 1 min read
Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулах нь хүүхдийн амь нас, эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулдаг. Тиймээс Монгол Улсын Засгийн газрын 2019 оны “Хурдан морины уралдааны талаар авах зарим арга хэмжээний тухай” 57 дугаар тогтоол, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2025 оны “Тогтоолын хэрэгжилтийг хангах тухай” А/465 дугаар захирамжаар уг хориглосон хугацаанд насанд хүрээгүй хүнээр хурдан морь унуулахгүй байхыг ХУД-ийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсээс санууллаа.

Дээрх тогтоол, захирамжийг зөрчиж хориглосон хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ, ханагар зэрэг арга хэмжээ зохион байгуулсан иргэн, хуулийн этгээдэд холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцож, арга хэмжээ авахыг анхааруулж байна.
Иймд та бүхэн хүүхдийг эрсдэлээс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг тэргүүнд тавьж, дээрх захирамжийн хэрэгжилтэд хяналт тавин, зөрчлийн мэдээллийг тухай бүр холбогдох байгууллагад мэдэгдэж, иргэний үүргээ биелүүлэн хамтран ажиллана уу.
Мэдээлэл өгөх утас: 7777-7373, 108, 102
Эх сурвалж: ХУД-ийн ХГБХХХ



Comments