top of page

Хотхоны бага сургуульд 2200 гаруй хүүхдийг хамруулна

  • 4 days ago
  • 1 min read

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Хурлаар 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажил, нийслэлийн хэмжээнд хийж буй бүтээн байгуулалтын ажлын явц, хичээлийн шинэ жил, “COP 17” хурлын бэлтгэл ажлын талаар хэлэлцэж, холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг, чиглэл өгчээ.

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын хүрээнд сургуулийн ачааллыг бууруулах зорилгоор төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгийн барилгуудын зориулалтыг өөрчлөн “Хотхоны бага сургууль” болгож 2,200 гаруй суралцагчийг хамруулахаар төлөвлөн, ажиллаж байна гэлээ.

Өвөлжилтийн бэлтгэл ажил өнөөдрийн байдлаар 50 орчим хувьтай байна. Зам засвар шинэчлэлийн ажлыг есдүгээр сарын нэгнээс өмнө дуусгахыг нийслэлийн Замын хөгжлийн газарт мөн чиглэл болгожээ.

Comments


bottom of page