2026 он гарсаар гурван хүүхэд бэртэж, нэг хүүхэд морьноос унаж энджээ
- Apr 20
- 1 min read

Жил бүрийн 11 дүгээр сарын нэгнээс тавдугаар сарын нэгний өдрийг хүртэлх хугацаанд 18 хүртэлх насны хүүхдийг хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаанд оролцуулахыг хориглодог.
Гэвч 2026 он гарсаар гурван хүүхэд ахуйн хүрээнд гэмтэж, хурдан морины бэлтгэлийн үеэр нэг хүүхэд, морины ажил хийх явцад нэг хүүхэд, ахуйн нөхцөлд нэг хүүхэд мориноос унаж нас барсан байна.
Мөн энэ оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр Булган аймгийн нэгэн суманд хууль бусаар зохион байгуулагдсан хурдан морины үсэргээний үеэр таван настай хүүхэд мориноос унаж хүнд гэмтэл авсан ноцтой осол гарчээ.
Иймд “Гэр бүл хүүхэд хамгааллын ерөнхий газраас” хориглосон хугацаанд 18 хүртэлх насны хүүхдийг хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаанд оролцуулахгүй байх, хүүхдийн эрүүл мэнд, амь насанд эрсдэл учруулах нөхцөл үүсгэхгүй байхад онцгой анхаарч, хяналт тавих, хууль, журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг эцэг эх, асран хамгаалагч, морины эзэн, уяач, мөн бүх шатны засаг дарга, нутгийн өөрөө удирдах байгууллагуудад уриаллаа.
Мөн хүүхдийн аюулгүй байдал, эрхийг хамгаалах нь зөвхөн төрийн байгууллагын бус, иргэн бүрийн үүрэг гэдгийг албаныхан онцлов.
Эх сурвалж: Гэр бүл хүүхэд хамгааллын ерөнхий газар



Comments