top of page

ХЗБХ-оор Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

  • 5 days ago
  • 1 min read

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2026 оны 6 дугаар сарын 24-ний хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Гэр бүлийн тухай хуулийг 1999 онд баталснаас хойш гэрлэх, гэрлэлт цуцлах, хүүхдийн эрх, хууль ёсны эрх ашиг хөндөгдөх, зөрчигдөх, сэргээх зэрэг харилцаа ихсэж, үүнээс үүсэх үр дагаврыг нарийвчлан зохицуулах шаардлага тулгарсан тул энэхүү хуулийн төслийг санаачилжээ.

Мөн Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Гэр бүлийн тухай хуулийн Шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл ,Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан. Хуулийн төслүүдийг хэлэлцэх үеэр зарчмын зөрүүтэй санал гараагүй тул анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлахыг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжив.

Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр зарчмын зөрүүтэй санал гараагүй тул анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлахыг гишүүдийн олонх дэмжлээ.


Comments


bottom of page