ХГБХХЕГ-ын дарга Б.Баярсайхан Баян-Өлгий аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газрын үйл ажиллагаатай танилцлаа

ХГБХХЕГ-ын дарга Б.Баярсайхан Баян-Өлгий аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын албан хаагчидтай уулзаж, байгууллагын үйл ажиллагаа, тайлан мэдээлэлтэй танилцлаа.
Тус байгууллага нь Баян-Өлгий аймгийн хэмжээнд 27,294 өрх, 49,875 хүүхдэд хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын чиглэлээр төрийн үйлчилгээг хүргэн ажилладаг байна.
Уулзалтын үеэр аймгийн хүүхэд, гэр бүлийн нөхцөл байдлын статистик мэдээлэлтэй танилцахад бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тоо өндөр байгаа нь урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, үр дүнтэй арга хэмжээг тасралтгүй хэрэгжүүлэх шаардлагатайг Б.Баярсайхан онцоллоо.
Мөн баг болон сумын засаг дарга нарт тухайн нутаг дэвсгэрийнхээ Хүүхдийн зөвлөлийн дарга бөгөөд хүүхдийн эрхийг бүх талаар хангаж, хамгаалж ажиллах хуулиар хүлээсэн үүрэгтэй албан хаагч гэдгийг нь ойлгуулах ажлыг нэг бүрчлэн зохион байгуулах шаардлагатай хэмээв.



Comments