ХГБХХЕГ хурдан морины бүсийн уралдаантай холбоотойгоор хуралдлаа
- Jul 20
- 1 min read

Монгол Улсын Засгийн газрын 143 дугаар тогтоолоор зарим аймгуудын баяр наадам болон хурдан морины бүсийн уралдааныг зохион байгуулах хугацааг албан ёсоор тогтоосон. Тус тогтоолын дагуу Дундговь, Завхан, Сүхбаатар аймгуудын баяр наадам 2026 оны 7 дугаар сарын 24-нөөс 26-нд, Орхон аймгийн баяр наадам, Эрдэнэт хот байгуулагдсаны 50 жилийн ойн баяр наадам 7 дугаар сарын 23-наас 25-нд, Баянхонгор аймгийн 85 жилийн ойн наадам 7 дугаар сарын 25-наас 26-нд тус тус болох юм.
Үүнтэй холбогдуулан баяр наадмын дараах цаг үеийн асуудлуудыг хэлэлцэх, бэлтгэл ажлыг хангах зорилгоор ХГБХХЕГ шуурхай хуралдлаа.
Тус хурлаар дараах чухал асуудлуудыг хэлэлцэж, холбогдох шийдвэрүүдийг гаргажээ.
Үүнд:
-Засгийн газрын тогтоолоор батлагдсан Сүхбаатар аймагт болох Зүүн бүсийн Даншиг хурдан морины уралдаанд томилолтоор ажиллах мэргэжилтнүүдийг томилох, бэлтгэлийг хангах;
-Хугацаат албан бичгүүдийг яаралтай хааж дуусгах;
-Гүйцэтгэлийн төлөвлөгөөний тайланг хэлэлцэх зэрэг цаг үеийн чанартай ажлуудыг шийдвэрлэжээ.



Comments