top of page

ХГБХХЕГ: “Хамтдаа шалгая–хамгаалъя” аяны хүрээнд иргэдийн саналыг хүлээн авч байна

  • 1 day ago
  • 1 min read

Хүүхдийг орчны эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой “ХАМТДАА ШАЛГАЯ–ХАМГААЛЪЯ” аяныг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас орон даяар зохион байгуулж байна.

Энэ хүрээнд эцэг, эх, асран хамгаалагчид, иргэд олон нийт, аж ахуйн нэгж, байгууллагуудын оролцоотойгоор хүүхдэд ээлтэй, эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх, хүүхдийг ахуйн осол, гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор орчны эрсдэлийг үнэлж, үнэлгээнд үндэслэн ахуйн болон орчны эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах, шаардлагатай арга хэмжээг авч ажиллах юм гэнэ.

Аян 2026 оны тавдугаар сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх тул хүн бүр хүүхдэдээ ээлтэй орчин бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулахыг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас уриаллаа.

Та доорх линкээр орж үнэлгээ өгөх боломжтой

1. Эцэг, эхчүүд өөрийн гэрийг хүүхдэдээ хэр ээлтэй гэдгийг үнэлж, хүүхдийн аюулгүй

байдлыг хангах үнэлгээний линк:

2. Гэрээс сургууль, цэцэрлэг хүрэх зам, орчны аюулгүйбайдлыг үнэлэх линк:

3. Хүүхдийнхээ амьдарч буй орчин, оршин суугаа газрын аюулгүй байдлыг үнэлэх линк:

4. Сургууль, цэцэрлэгийн ойр орчны аюулгүй байдлыг үнэлэх линк:

5. Орон нутгийн төр, хувийн хэвшлийн байгууллагуудын аюулгүй байдлыг үнэлэх линк:

 


Эх сурвалж: Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар

 

Comments


bottom of page