top of page

ХГБХХЕГ-т архивын улсын үзлэг хийж байна

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 23 дугаар тогтоолын дагуу төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг улс орон даяар зохион байгуулагдаж байна. Энэ хүрээнд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг, Төрийн албаны зөвлөлийн Захиргаа, удирдлагын газрын дарга Б.Гантулга, Мэргэжил, арга зүйн газрын мэргэжилтэн Б.Ринчинноров, Архивын ерөнхий газрын Мэргэжил, арга зүйн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, улсын байцаагч Ц.Золжаргал нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 1 дүгээр сарын 19-нөөс Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт ажиллаж байна.

Улсын үзлэгээр байгууллагын ажлын зохион байгуулалт, төлөвлөлт, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны хэрэгжилтийн түвшинг үнэлж, архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд дүгнэлт гаргах, зөвлөн туслах, цаашид авах арга хэмжээний зорилт, чиглэлийг тодорхойлно.


Эх сурвалж: ХГБХХЕГ

Comments


bottom of page