top of page

ХГБХХЕГ, БЕГ, Монголын үндэсний зуслангуудын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

  • Apr 24
  • 1 min read

ХГБХХЕГ, Боловсролын ерөнхий газар, Монголын үндэсний зуслангуудын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Амьдрах ухаан, Монгол өв соёл, байгальд түшиглэсэн сургалт, STEM, нийгэмшил, сэтгэл зүйн зэрэг хүүхдийн хөгжлийн хөтөлбөрүүдийг дэмжих, зуслангийн үйл ажиллагааны хүртээмжийг нэмэгдүүлж, зорилтот бүлгийн хүүхдүүдийг сургалт, хөтөлбөрт хамруулах, олон улсын сайн туршлагыг нутагшуулах, салбар хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх зорилгоор уг санамж бичгийг байгуулжээ.

Хамтын ажиллагааны хүрээнд хүүхдийн цогц хөгжлийг дэмжих ажлыг зусланг түшиглэн хэрэгжүүлж, ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүд болон орон нутагт амьдарч буй хүүхдүүдийг энэ төрлийн үйл ажиллагаанд тэгш хамруулж сэтгэл зүй, нийгэмшихүй, хөгжил хамгааллын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.


Эх сурвалж: Боловсролын ерөнхий газар


Comments


bottom of page