top of page

ХГБХХЕГ-аас Ховд аймагт амиа алдсан 10 настай охины ар гэрт мэргэшсэн сэтгэлзүйчдийн баг ажиллуулна гэв

Sep 3
1 min read

Ховд аймагт бусдын гарт амь насаа алдсан 10 настай охины хэрэг Улаанбаатар хотод шилжсэн. Үүнтэй холбогдуулан Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Б.Баярсайхан охины аав болон өмгөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр ХГБХХЕГ-ын зүгээс талийгаач охины ар гэрт гүн эмгэнэл илэрхийлж, шаардлагатай дэмжлэг, туслалцааг үзүүлэхээ мэдэгдлээ.

Тодруулбал, охины ээж, ах, эгч нар дүүгээ алдсантай холбоотойгоор сэтгэлзүйн хүнд нөхцөлд байгаа тул хохирогчийн гэр бүл болон хөрш айлын хүүхдүүдэд сэтгэлзүйн тусламж, үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн сэтгэлзүйчдийн багийг Ховд аймагт ажиллуулах болсоноо хэлэв. Мөн хүүхдүүдийн сургууль, боловсролтой холбоотой асуудлыг шийдвэрлэнэ гэлээ.

Түүнчлэн Ховд, Улаанбаатар хотын хооронд зорчих ар гэрийнхэн болон хуульч, өмгөөлөгчдийн замын зардлыг хариуцахаар болов.

.

 

Comments


bottom of page