ХГБХХЕГ-аас уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудтай уулзжээ
- 17 hours ago
- 1 min read

ХГБХХЕГ-аас хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын үйлчилгээ үзүүлдэг даатгалын байгууллагын төлөөллүүдтэй уулзлаа. Санхүүгийн зохицуулах хорооноос даатгалын бүртгэлийн эрхээ авсан 11 даатгалын байгууллагын төлөөлөл оролцов.
Уулзалтаар хурдан морины уралдаанч хүүхдэд даатгал хийхэд анхаарах зүйлс, тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцож, зөвлөмж өгсөн байна. Орон нутагт даатгал хийж байгаа даатгалын төлөөлөгчид хурдан морины уралдаанч хүүхдийг даатгалын системд заавал бүртгэсний дараа гэрээг олгох, хурдан морины уралдаанч хүүхдийг 8 нас хүрсэн эсэхийг он, сар, өдрөөр сайтар нягталж даатгах, эцэг эх, асран хамгаалагч нарт даатгалын нөхцлийн талаарх мэдээллийг заавал өгөх зэрэг асуудлуудад анхаарах шаардлагатайг онцлов.
Цаашдаа хурдан морины уралдаанч хүүхдийн даатгалыг албан журмын даатгалын ангилалд оруулах нь хүүхдийг болон гэр бүлийг эрсдлээс сэргийлэх илүү боломжит арга болохыг оролцогчид илэрхийлж байв.
Эх сурвалж: ХГБХХЕГ



Comments