Ухаан алдсан хүүхдийг машинд хийж, авч явах гэж байсан гэх мэдээллийн талаар ЦЕГ-аас мэдээлэл өгөв
- Apr 15
- 1 min read

Өнөөдөр фэйсбүүк орчинд "Сургуулийн хүүхдүүдэд үнэгүй маск тарааж байна. Тус маскийг зүүсэн хүүхэд ухаан алдсан үeд нь машинд хийж авч явах гэж байгаад баригдсан гэх зүйл манай хүүхдүүдийн эцэг эхийг групп чатаар яваад байх юм." гэх мэдээлэл нийтлэгджээ. Уг мэдээлэлтэй холбоотойгоор ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс дараах мэдээллийг гаргажээ. 2026 оны 3 дугаар сарын 26-ны өдөр "БГД-ийн нутагт байх 113 дугаар сургууль дээр хүүхдүүд хор цацсан маск зүүгээд 2-3 хүүхэд ухаан алдсан байна" гэх мэдээлэл бүртгэгдсэн. Мэдээллийн дагуу шалгахад ийм зүйл болсон гэх асуудал тогтоогдоогүй тул сургуулийн удирдлага холбогдох албан тушаалтантай уулзахад дээрх асуудал болоогүй талаар мэдээлжээ. Дуудлага мэдээлэл өгсөн иргэнтэй холбогдохоор олон удаа залгасан боловч утас нь холбогдох боломжгүй байсан ажээ.



Comments