top of page

Усанд урссан 11 настай хүүхдийг хоёр дахь өдрөө эрэн хайж байна

ree

Өчигдөр буюу наймдугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг Туул голын хар цэг болох Сонсголонгийн гүүр орчимд голд хүүхэд живсэн гэх дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 16:30 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу Аврах ангийн бүрэлдэхүүн очиход 9-12 насны арван хүүхэд голд тоглож байгаад 11 настай эрэгтэй хүүхэд голын усанд урссан гэж мэдээлжээ. Эрлийн ажиллагааг алга болсон газраас эхлүүлж 73 удаагийн шумбалт хийж, завиар болон явганаар 7 км газар самналт хийхэд олдоогүй, үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул эрлийн ажиллагааг зогсоожээ. Өнөөдөр 07:00 цагт эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлсэн бөгөөд Эрлийн ажиллагаанд НОБГ, ҮАБ, Агаараас эрэн хайх 111 дүгээр ангиас 31, цагдаагийн байгууллагаас 4, ар гэрээс 6 иргэний бүрэлдэхүүнтэй Сонсголонгийн гүүрнээс Биокомбинат орчимд эрлийн ажиллагааг үргэлжлүүлж байна.

  • Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх

  • Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах

  • Стандартын бус завь, хийлдэг гудас зэргийг ашиглахгүй байх

  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх

  • Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар зорчихыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Comments


bottom of page