top of page

“Урлагаар хүний эрхийг бэхжүүлье!” IV хөтөлбөрийн хаалтын арга хэмжээ өнөөдөр болно

  • 2 hours ago
  • 1 min read

Бодлогод залуусын хяналт ТББ-ын дэргэдэх Залуусын давлагаа клубийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Урлагаар хүний эрхийг бэхжүүлье!” чадавхжуулах хөтөлбөрийн IV ээлжийн хаалтын арга хэмжээ 6-р сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн ЗДТГ-т болно.

Тус хөтөлбөр нь Дүфрэснэ Готьерын Сангийн санхүүжилттэй хэрэгжиж буй “Маргинал бүлгийн хүүхэд, залуусыг эрх мэдэлжүүлж, орон нутгийн шийдвэр гаргах түвшинд оролцоог нэмэгдүүлэх нь” төслийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа юм.

Хөтөлбөрт 15-22 насны хүүхэд, залуучууд хамрагдаж, хоёр сарын хугацаанд долоо хоног бүр хүний эрх, ардчилал, иргэдийн оролцоо, сэтгэл зүйн эрүүл мэнд, урлагаар дамжуулан өөрийгөө илэрхийлэх зэрэг сэдвээр сургалт, мэдээлэл авч, мэдлэг, ур чадвараа хөгжүүлсэн байна.

Хаалтын арга хэмжээний үеэр хөтөлбөрт хамрагдсан 20 гаруй оролцогч өөрсдийн тулгамдаж буй асуудлыг хүний эрхийн өнцгөөс илэрхийлэн бүтээсэн, уран бүтээлээ танилцуулж, олон нийтэд хүргэх юм.

Энэхүү арга хэмжээ нь хүүхэд, залуучуудын дуу хоолойг урлагаар дамжуулан хүргэх, хүний эрхийн талаарх ойлголтыг түгээн дэлгэрүүлэх, оролцоог нэмэгдүүлэх зорилготой бөгөөд сонирхсон иргэд, байгууллагуудад нээлттэй аж.

Comments


bottom of page