top of page

Уралдаанч хүүхэд бэртэж, гэмтээгүй улсын наадам сайхан боллоо

  • 2 days ago
  • 4 min read

Долоодугаар сарын 10-12-ны өдөр Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан болж өнгөрлөө.

Зургаан насны ангилалд 1100 гаруй морь уралдав. Энэ үеэр нийт 16 хүүхэд мориноосоо унасан. Гэхдээ хүүхэд бэртэж, гэмтээгүй байна.

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан намын 36 жилийн ойн Үндэсний их баяр наадмын дааганы уралдаан боллоо. 310 даага бүртгүүлснээс 199 нь гараанаас гарсан.

Гурван хүүхэд мориноос унасан ч бэртэл, гэмтэл аваагүй. 

Түрүү магнайд: Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат, аймгийн алдарт уяач Н.Ариунбилэгийн сартай хээр даага. Сартай хээрийг 11 настай хүү Э.Мөнхсайхан хурдлууллаа.

Аман хүзүүнд: Архангай аймгийн Чулуут сумын харьяат, Монгол Улсын алдарт уяач Ц.Энхболдын сартай хүрэн. Сартай хүрэнг 8 настай Г.Сугар унаж, хурдлууллаа.

Айргийн гуравт: Архангай аймгийн Хотонт сумын харьяат, Монгол Улсын Тод манлай уяач Д.Лхагвасүрэнгийн зээрд даага. Зээрд даагыг 10 настай Н.Боорчи хүү унаж, айрагдлаа.

Айргийн дөрөвт: Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын уяач Б.Жамбавуугийн сартай хээр даага. Сартай хээрийг 10 настай Бат-Ерөөлт хүү унаж, хурдлууллаа.

Айргийн тавд: Ховд аймгийн Цэцэг сумын Б.Энхзоригийн хүрэн даага. Хүрэн даагыг 9 настай Х.Цагаандалай хүү хурдлууллаа.

Үндэсний их баяр наадмын хурдан дааганы уралдаанд Өмнөговь аймгийн Номгон сумын харьяат Т.Ганжаргалын хул даага баян ходоод боллоо. Хул даагыг 9 настай Б.Итгэл хүү унаж, хурдлуулжээ.

Шүдлэн насны хурдан морины уралдаанд 223 үрээ бүртгүүлснээс 140 нь гарааны зурхайгаас эргэлээ. Сэрвээний өндрийн шаардлага хангаагүй 73 морь хасагдаж, 10 морь уралдаанд оролцоогүй байна. Түрүү магнайд: Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат, аймгийн алдарт уяач Э.Ариунболдын хүрэн халзан үрээ. Хүрэн халзан үрээг 10 настай О.Цэндбат унаж, хурдлууллаа.

Аман хүзүүнд: Өмнөговь аймгийн Булган сумын харьяат, Монгол Улсын Тод манлай уяач Н.Хүрлээгийн хүрэн халзан үрээ. Хүрэн халзан үрээг 15 настай Б.Бадар-Ууган хүү хурдлууллаа.

Айргийн гуравт: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын харьяат Э.Өлзийдэлгэрийн хүрэн үрээ. Хүрэн үрээг 9 настай Тогтохжаргал хүү унаж хурдлууллаа.

Айргийн дөрөвт: Увс аймгийн Зүүнхангай сумын харьяат Ц.Зулхүүгийн талын зээрд үрээ. Талын зээрдийг 12 настай С.Энхбаяр хүү айрагдууллаа.

Айргийн тавд: Булган аймгийн Булган сумын харьяат, Нийслэлийн алдарт уяач Б.Ууганхүүгийн зээрд үрээ хурдаллаа. Зээрд үрээг 9 настай М.Лхампүрэв хүү хурдлууллаа.

Энэ жилийн уралдаанд 272 хязаалан насны морьд бүртгүүлснээс 224 нь гараанаас морджээ. Сэрвээний өндрөөр 46, нас тохироогүй 2 үрээ хасагдлаа.

Түрүү магнайд: Төв аймгийн Бүрэн сумын харьяат, Монгол Улсын Манлай уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ. Хээр үрээг 9 настай О.Мөнх-Эрдэнэ хүү унаж, хурдлууллаа.

Аман хүзүүнд: Төв аймгийн Сүмбэр сумын харьяат Б.Чулуунсүхийн халтар үрээ. Халтар үрээг 8 настай М.Билэгдэмбэрэл хурдлууллаа. Айргийн гуравт: Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат, Монгол Улсын Алдарт уяач Ганчулууны хээр үрээ. Хээр үрээг 11 настай Ш.Сүлд-Эрдэнэ хүү унаж, хурдлууллаа.

Айргийн дөрөвт: Хөвсгөл аймгийн Рашаант сумын харьяат, аймгийн алдарт уяач Ц.Амарсанаагийн бор халзан үрээ. Бор халзан үрээг 10 настай С.Өлзийбаяр хурдлууллаа.

Айргийн тавд: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Ц.Мягмардоржийн бор үрээ. Бор үрээг 11 настай Э.Мөнхсайхан хүү унаж, хурдлууллаа.

Сонирхуулахад Төв аймгийн Бүрэн сумын харьяат, Монгол Улсын Манлай уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ даага насандаа Улсын их баяр наадмын түрүү магнай, шүдлэн насандаа айрагдаж байсан билээ. 

Үндэсний их баяр наадмын Соёолон насны ангилалд 231 хүүхэд бүртгүүлж, 167 хүүхэд морьдоо уралдууллаа.

Уралдааны үеэр гурван хүүхэд мориноос унасан бөгөөд эмнэлгийн анхан шатны үзлэгээр бэртэл гэмтэл аваагүй байна. 

Түрүү магнайд: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын аймгийн алдарт уяач Ч.Батжаргалын хонгор халзан үрээ. Хонгор халзан үрээг 15 настай Б.Бадар-Ууган унаж, хурдлууллаа.

Аман хүзүүнд: Дархан-Уул аймгийн Дархан сумын харьяат, аймгийн алдарт уяач Г.Ариунболдын хээр алаг үрээ. Хээр алаг үрээг 8 настай Т.Баттүвшин хурдлууллаа.

Айргийн гуравт: Увс аймгийн Зүүнговь сумын харьяат, Монгол Улсын Манлай уяач Б.Норовсамбуугийн хээр үрээ. Хээр үрээг 8 настай Ц.Цэрэнтогтох унаж, хурдлууллаа.

Айргийн дөрөвт: Архангай аймгийн Чулуут сумын харьяат Ц.Энхболдын халтар үрээ. Халтар үрээг 10 настай, С.Өлзийбаяр хурдлууллаа.

Айргийн тавд: Төв аймгийн Заамар сумын харьяат, Монгол Улсын алдарт уяач Л.Уламбаярын хээр үрээ. Хээр үрээг 13 настай Н.Хосмаргад унаж хурдлууллаа.

Сонирхуулахад Өмнөговь аймгийн уралдаанч хүү Б.Бадар-Ууган энэ жилийн улсын наадамд хоёр удаа түрүүлсэн юм. Тэрээр Өмнөговь аймгийн Булган сумын харьяат, Тод манлай уяач Намдагийн Хүрлээгийн шар азарга, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уяач Чойжилын Батжаргалын хонгор халзан үрээг унаж, түрүү магнайд хурдалсан юм. 

283 уралдаанч хүүхэд бүртгүүлснээс 266 хүүхэд морьдоо уралдууллаа.

Уралдааны явцад 10 хүүхэд мориноос унасан ч бэртэл, гэмтэл аваагүй байна. 

Түрүү магнайд: Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат, Монгол Улсын Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн халтар морь. Халтар морийг 10 настай Э.Аз-Эрдэнэ хүү унаж, хурдлууллаа.

Аман хүзүүнд: Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат Г.Чинзоригийн дөлгөөн халтар морь. Дөлгөөн халтрыг 11 настай Г.Сугар хурдлууллаа.

Айргийн гуравт: Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, Монгол Улсын Тод манлай уяач Б.Отгонсэлэнгийн саарал морь. Саарал морийг 9 настай М.Эрхэтсараана унаж, хурдлууллаа.

Айргийн дөрөвт: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын харьяат, аймгийн алдарт уяач Э.Бат-Эрдэнийн хүрэн морь. Хүрэн морийг 10 настай Б.Чинболор хүү хурдлууллаа.

Айргийн тавд: Хэнтий аймгийн Норовлин сумын харьяат Н.Мөнхийн цом бор морь. Цом бор морийг 13 настай Х.Содбилэг унаж, хурдлууллаа.

Азарганы уралдаанд 128 хүүхэд уралдаж, нэг хүүхэд өөрөө мориноосоо буужээ. Эмнэлгийн анхан шатны үзлэгээр бэртэл гэмтэл аваагүй байна.

Түрүү магнайд: Өмнөговь аймгийн Булган сумын харьяат, Монгол Улсын Манлай уяач Н.Хүрлээгийн шарга халзан азарга. Түрүү азаргыг 15 настай Б.Бадар-Ууган унаж, хурдлууллаа.

Аман хүзүүнд: Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Б.Наранхүүгийн буман хул азарга. Хул азаргыг 9 настай Л.Төгсжаргал хурдлууллаа.

Айргийн гуравт: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат Д.Отгонлхагвын саран хүрэн азарга. Саран хүрэн азаргыг 8 настай Б.Намсрай хурдлууллаа.

Айргийн дөрөвт: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын аймгийн алдарт уяач Б.Тогтохын хүрэн халзан азарга. Хүрэн халзан азаргыг 8 настай Г.Сэр-Од хурдлууллаа.

Айргийн тавд: Төв аймгийн Борнуур сумын харьяат М.Сайнзаяагийн шуранхай хүрэн халзан азарга. Шуранхай хүрэн халзан азаргыг 9 настай Ш.Төрмандах хүү унаж, хурдлууллаа.


Comments


bottom of page