top of page

Улсын хэмжээнд томуугийн дэгдэлт хэвээр байна

Томуугийн тандалтын мэдээгээр “Улсын хэмжээний дэгдэлт”-ийн түвшинд байна. Эмнэлэгт 2,666 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 64.7% (1,725) нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байгаа ба өмнөх өдрөөс 138 тохиолдлоор нэмэгджээ. Амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаант жирэмсэн эмэгтэй (n=54) байна. Эрчимт эмчилгээний тасагт 103 хүүхэд эмчлүүлж байгаагаас 49.5% (51) нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай ба өмнөх өдрөөс хоёр тохиолдлоор нэмэгджээ. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,464 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 65.3% (956) байна. Өмнөх өдрөөс 386 тохиолдлоор нэмэгджээ.


Эх сурвалж: ЭМЯ

Comments


bottom of page