Улаанбаатарт ширүүн бороо орох тул бага насны хүүхдээ харгалзах хүнгүй бүү үлдээ
- child.mn

- Aug 4
- 1 min read

2025 оны наймдугаар сарын дөрөвний даваа гаригт Улаанбаатар хот орчмоор 09:00 цагаас эхлэн бага зэргийн бороо орох, улмаар үдийн 13:00 -15:00 цагийн хооронд усархаг ширүүн бороо орох төлөвтэй байна.
Тиймээс:
Хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, орхихгүй байх,
Чухал бичиг баримт, үнэт зүйлсээ үерийн усанд урсах, норохоос хамгаалсан найдвартай газар хадгалах, түүнийг гэр бүлийн гишүүд мэддэг байх
Цэвэр ус болон хүнсний нөөц, дулаан хувцсыг усанд автахааргүй орчинд хадгалах
Гэнэтийн ослын болон эд хөрөнгийн даатгалд хамрагдах
Өндөр хүчдэл, цахилгааны дор гэр, сууцаа барихгүй байхыг анхааруулж байна.



Comments