Тусгай хэрэгцээт хүүхдийн 70 дугаар сургуульд 48 хүүхэд элслээ
Sep 1
1 min read

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй тусгай хэрэгцээт хүүхдийн зургаан сургууль байдаг. Түүний нэг болох 70 дугаар сургуульд энэ хичээлийн жил 48 хүүхэд нэгдүгээр ангид элслээ.
Тус сургуульд нийслэлийн есөн дүүрэг, хөдөө орон нутгийн тусгай хэрэгцээт 380 гаруй хүүхэд суралцдаг. Хичээлийн шинэ жилтэй холбогдуулан сургуулийн спорт заалыг засварлаж, сурагчдыг тайвшруулах өрөө шинээр тохижуулжээ.



Comments