top of page

Тийболын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын өсвөрийн баг тавдугаар байрт шалгарчээ

Sep 1
1 min read

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Ази тивийн аварга шалгаруулах тийболын тэмцээнд амжилттай оролцсон өсвөрийн баг, тамирчдад баяр хүргэж амжилт хүслээ. 

Япон Улсын Анан хотод зохион байгуулагдсан Тийболын Ази тивийн аварга шалгаруулах 17 дахь удаагийн тэмцээнд нийт 28 баг өрсөлдсөнөөс манай тамирчид ахлах насны ангилалд алт, мөнгө, хүрэл медаль хүртэж, шагналт тавдугаар байрт шалгарсан. Мөн бага насны ангилалд мөнгөн медаль хүртжээ.

 
 
 

Comments


bottom of page