Танилц: Би асууна дууны үг, ая, ноот
- Apr 2
- 1 min read

Үе тэнгийн дээрхлэлтээс сэргийлэх агуулгатай " Би асууна" дуу нь бусдын орон зайг хүндэтгэх, ялгаатай байдлыг ойлгох агуулга бүхий үг, хөдөлгөөнтэй гэдгээрээ онцлог юм.
Дууны үг: Ц.Үүрцайх, Дууны ая: С.Батболд, Дуучин: Б.Борхулан
"Би асууна" дууны үг
Гараа дээшээ алдлан, эргэлдэнхэн бүжиглэе
Энэ бол миний хувийн орон зай
Хэрвээ над руу ойртож хүрэхээр бол
Эхлээд чи асуугаарай
Гараа дээшээ алдлан, эргэлдэнхэн бүжиглэе
Энэ бол чиний хувийн орон зай
Хэрвээ чам руу ойртож хүрэхээр бол
Эхлээд би чамаас асууна
Би чамаас өөр, чи надаас өөр
Миний бодол өөр, чиний бодол өөр
Анд найзынхаа хувийн орон зайд
Асуухгүй хүрч болохгүй шүү
Асууна гэдэг чинь өөрөө
Асар том хүндлэл шүү найзууд аа
Гараа дээшээ алдлан, эргэлдэнхэн бүжиглэе
Энэ бол бидний хувийн орон зай
Хэрвээ найздаа ойртож хүрэхээр бол
Эхлээд чи асуугаарай
Эхлээд чи асуугаарай...
Эхлээд чи асуугаарай...
Дууны фонограмм юүтүб холбоос :
Дуу үгтэй үзэх юүтүб холбоос:
Дууны ноот:




Comments