top of page

Сэргээн засах үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах асуудлыг хэлэлцжээ

Sep 25
1 min read

УИХ-ын гишүүн О.Саранчулуун Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн Сэргээн засах хөгжлийн төвд ажиллаж, сэргээн засах тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах асуудлаар холбогдох байгууллагын төлөөлөлтэй уулзаж, санал солилцжээ.

Тэрбээр төвийн үйл ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдлын хүрээнд бүтэц, орон тоо, хүний нөөцийн бодлого, сул орон тооны сонгон шалгаруулалт, тоног төхөөрөмжийн ашиглалт болон цаашдын менежмент, төлөвлөгөөний талаар тодруулсан байна.

Түүнчлэн, OVCI байгууллагын БНХАУ-д 30 гаруй жил хэрэгжүүлж ирсэн туршлага, Баяннуур болон Ордост хөгжүүлж буй сэргээн засах үйлчилгээний загварын талаар мэдээлэл авчээ. Цаашид шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүн болон арга зүй, мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр олон улсын хамтын ажиллагаанд тулгуурласан төсөл хамтран боловсруулах боломжийг ярилцсан байна.

Цаашид төвийн нөөцийг үр ашигтай төлөвлөж, үйлчилгээний чанарт саад болж буй асуудлыг бодитоор тодорхойлон, хүний нөөцийг хэрэгцээнд тулгуурлан дахин төлөвлөх шаардлагатайг онцолсон байна.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бүрт эрт илрүүлэлт, үнэлгээ хийж, шаардлагатай сэргээн засах үйлчилгээг цаг алдалгүй хүргэдэг тогтолцоог бий болгох нь анхаарах гол асуудлын нэг хэвээр байгааг онцолжээ.

Comments


bottom of page