top of page

СХД-т барьж буй задгай спорт цогцолборын ажил 90 хувьтай байна

Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй задгай спорт цогцолборын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус дүүргийн гуравдугаар хорооны 21000 м2 талбайд задгай спорт цогцолбор байгуулах ажил 2022 онд эхэлсэн. 2021 онд зураг төсөв боловсруулах ажил хийгдэж, 2022 онд газар чөлөөлөлтийн ажил эхэлсэн байжээ. Нийт 24 айлын газрыг чөлөөлж, талбайг түрж тэгшилжээ. Харин өнөөдөр гүйцэтгэл 90 хувьд хүрч, тун удахгүй ашиглалтад ороход бэлэн болохоор байна.

Тус талбайд:

 95х45 хэмжээтэй хөлбөмбөгийн талбай

 3х3 сагсан бөмбөгийн талбай

 5х5 сагсан бөмбөгийн талбай 2 ширхэг

 Газрын теннисний талбай 2 ширхэг

 6 эгнээ гүйлтийн зам барьж байна.

Хүүхдийн тоглоомын талбай, бялдаржуулах талбай, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийг ч мөн орхигдуулаагүй аж.


Гүйцэтгэгч байгууллагаар "Аглуут" ХХК ажиллаж байна.


Эх сурвалж: СХД-ийн ЗДТГ

Comments


bottom of page