СХД-ийн Хүүхдийн зөвлөлөөс дохионы хэлний сургалт зарлажээ
- child.mn

- Jul 31
- 1 min read

Сонгинохайрхан дүүргийн Хүүхдийн зөвлөлөөс “Дохионы хэлний” анхан шатны сургалт зохион байгуулахаар болжээ. Сургалтаар дохионы хэлээр хоорондоо харилцах, ойлголцох, үсэг сурч, давхар ерөнхий онолыг сурч мэдэх боломжтой аж.
Сургалт нийт зургаан цаг. Ингэхдээ хоёр өдрийн турш гурав, гурван цагаар орох юм.
Хугацаа:
2025 оны 8-р сарын 14нд 14:00-17:00 цагт
2025 оны 8-р сарын 15нд 14:00-17:00 цагт
Төлбөр: Нэг хүний 8000 төгрөг
Хаана: Сонгинохайрхан дүүргийн засаг захиргааны байрны 6н давхар 602 тоот
Бүртгүүлэх холбоос:
Дэлгэрэнгүй мэдээллийг Сонгинохайрхан дүүргийн Хүүхдийн зөвлөл фэйсбүүкээс авна уу.



Comments