top of page

СХД-ийн ХГБХХХ-ээс хүүхдийн төрөлжсөн асрамж, халамжийн төвүүдийг шалгажээ

  • 11 minutes ago
  • 1 min read

Сонгинохайрхан дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсээс 3 дугаар сарын 24-ний өдөр дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Эрүүл мэндийн төв, Цагдаагийн газартай хамтран хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд асран халамжлах, хамгаалах, хүмүүжүүлэх, хөгжүүлэх үүднээс Хүүхэд асрах хувилбарт үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага, Монгол улсын MNS 5852:2025 стандартын хэрэгжилтэд хяналт тавьж, зөвлөн туслах зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Нархан" , "Эрдэм", "Монголын хүүхдийн сан" асрамж, халамжийн төвүүдийг шалгаж, зөвлөн туслаж ажиллажээ.

Хүүхэд асрах хувилбарт үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага, Монгол улсын MNS 5852:2025 стандартын хэрэгжилтийг “Эрдэм” асрамж халамийн төв 98.7%, “Нархан” асрамж 98.4%, “Монголын хүүхдийн сан-4 “ 92%-ийн гүйцэтгэлтэйгээр хангажээ. Цаашид үйл ажиллагааны хэрэгжилтийг сайжруулахаар зөвлөмж хүргүүлэн биелэлтийг хүлээн авч нэгтгэн танилцуулах ажээ.


Эх сурвалж: СХД-ийн ХГБХХХ

Comments


bottom of page