СХД-ийн ХГБХХХ хүүхдүүдээс санал авч эхэлжээ
- child.mn

- Jan 26
- 1 min read

Сонгинохайрхан дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсээс 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө боловсруулахдаа хороо бүрээс хүүхдийн саналыг тусгах, хүүхдээ сонсох, хүүхдийн оролцох эрхийг хангах үүднээс "Цахим санал асуулга" явуулж эхэлжээ.
Энэхүү санал асуулгад Сонгинохайрхан дүүргийн 43 хорооны 6-18 насны хүүхдүүд хамрагдана. Эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдээ санал асуулгад идэвхтэй оролцуулна уу.



Comments