top of page

Сургуулийн орчимд хүүхэд өртсөн зам тээврийн хоёр ослыг шалгаж байна

ЦЕГ-аас сургуулийн ойролцоох зам дээр гарцаар гарч явсан 2 хүүхэд автомашинд мөргүүлсэн талаарх дуудлага, мэдээллүүдийг шалгаж байна. Цагдаагийн байгууллагад Сүхбаатар, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт сургуулийн ойролцоо явган хүний гарцаар гарч явсан 10-15 насны 2 хүүхэд автомашинд мөргүүлсэн гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, шалгаж байна.

Улсын хэмжээнд 2025 онд хүүхэд өртсөн 1230 зам тээврийн осол бүртгэгдэж, 67 хүүхдийн амь хохирч, 991 хүүхэд гэмтжээ. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар зүйл “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасан тул жолооч та бүхэн дүрмээ мөрдөж, хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.


Эх сурвалж: ЦЕГ-ын ХМТ

Comments


bottom of page