top of page

Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллага өвөл ашиглах уурын зуухтай болоход дэмжлэг үзүүлэхийг хүсжээ


ree

ХГБХХЕГ-аас ШШГЕГ-ын харьяа Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагад ажиллан, хүүхдүүдэд цахим ном унших таблетууд, хичээлийн хэрэгслүүд гардуулан өгчээ.

Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагын шинэ барилга хавар эхэлж байсан бол өнөөдрийн байдлаар 30 хувьтай үргэлжилж байна.

Өнөөдрийн уулзалтаар хүүхдүүд болон алба хаагчдын зүгээс ХГБХХЕГ-т дараах саналуудыг шийдвэрлэхийг хүссэн байна.

Үүнд:

  • Өвлийн бэлтгэл ажлын хүрээнд чанарын шаардлага хангасан уурын зуухтай болоход дэмжлэг үзүүлэх,

  • Бие засах газрын бохирыг соруулах тээврийн хэрэгслийн асуудлыг дүүргийн удирдлагуудтай хамтран шийдвэрлэж өгөх,

  • Хүүхдийн төлөө ажилладаг учраас тус байгууллагын албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч, хамтран ажиллах зэрэг саналуудыг өгчээ.

Comments


bottom of page