Сурагчийн картаар хүүхэд ямар автобусанд суусныг мэдэх боломжтой
- 11 hours ago
- 1 min read

200 төгрөг төлж, автобусанд гурван удаа дамжин суух боломжтой сурагчийн карт худалдаанд гарчээ.
Энэхүү карт нь энгийн хүүхдийн картаас ялгаатай нь сурагчийн карт QR код бүхий ухаалаг системтэй холбогдсон бөгөөд эцэг эхчүүд хүүхдийнхээ зорчилтын мэдээллийг шаардлагатай үед хянах боломжтой аж.
Тухайлбал, хүүхэд эд зүйлээ гээсэн тохиолдолд хамгийн сүүлд ямар чиглэлийн автобусанд картаа дарж зорчсоныг тогтоох боломжтой юм.
Сурагчийн картыг Сүхбаатар дүүрэг, Metro Mall худалдааны төвийн замын урд талд байрлах GEM CASTLE оффисын 10 давхар, 1005 тоотоос авна. Картын үнэ 3600 төгрөг байна.
Лавлах утас: 70151289.



Comments