top of page

Сурагчид 7 хоногийн дотор ЭШ-ын материалаа биечлэн шалгах боломжтой

  • 20 hours ago
  • 4 min read

Энэ жилийн ЭШ-д 49010 хүүхэд бүртгүүлж, 55 байранд зохион байгууллаа. Сурагчдын оноог блокчейн технологи ашиглан их сургуулиуд руу илгээх бөгөөд сургууль бүр өөрсдийн жагсаалтыг үүсгэдэг байна. Энэ жилийн хувьд 6000 гаруй суралцагч олон улсын шалгалтыг ЭШ-ын дүн оноотой дүйцүүлжээ. Олон улсын шалгалтыг хувийн сургуулийн сурагчид түлхүү дүйцүүлдэг байсан бол өнгөрсөн жилээс эхлээд дүйцүүлэх хүсэлт гаргасан сурагчдын 70 орчим хувь нь улсын сургуулийн сурагчид болсныг онцоллоо. Түүнчлэн ЭШ-д тусгай хэрэгцээт 56 шалгуулагч хамрагдсан. Шалгуулагчдын өргөдөл, хүсэлт, эмчийн магадлагаа, сургуулийн тодорхойлолтод үндэслэн хүүхэд бүрийн онцлогийг харшалзсан тохируулгыг хийдэг. Тухайлбал шалгалтын материалыг брайл үсгээр хөрвүүлэх, дохионы хэлний багш ажиллуулах, шалгалтын цагийг сунгаж өгөх зэрэг тэгш боломжийг бүрдүүлэн ажилласан гэлээ. 

Шалгалтын үеэр 22 хүүхэд гар утас авч орсныг илрүүлжээ. Тиймээс тэдгээр хүүхдүүдийн шалгалтын оноог хүчингүй болгосон байна. Гэхдээ эдгээр хүүхдүүдэд ирэх өвлийн шалгалтад орох эрх нээлттэй юм. 

ЭШ дууссанаас 7 хоногийн дотор шалгалтын зөв хариулт БҮТ-ийн сайтад орно. Түүнчлэн оноондоо сэтгэл дундуур байгаа суралцагчид энэ 7 хоногт багтаан БҮТ-д очоод, өөрийн шалгалтын материалтай танилцаж, гар аргаар тулгалт хийх боломжтой. 

ЭШ-ыг жилд 2 удаа авдаг бөгөөд 11 дүгээр сард Монгол хэл бичгийн шалгалт, 12 дугаар сард ЭШ-ыг дахин зохион байгуулах юм. Өмнөх 2 жилийн дундажтай харьцуулаад үзвэл хэмжээст оноо өссөн гэлээ.

Түүхийн хичээлээр 1513 шалгуулагч бүртгүүлснээс 87.2% буюу 1320 нь хамрагджээ. Үүнээс ЧД, БЗД, БГД-ийн ирц 100% байжээ. Улсын хэмжээнд 2 шалгуулагч 800 оноо авсан байна. Амгалан цогцолбор сургуулийн сурагч О.Маргад 95, 24-р сургуулийн сурагч Э.Цэлмэг 93 оноогоор тус тус тэргүүлжээ. 

Англи хэлний шалгалтад 33201 суралцагч бүртгүүлснээс 95.2% буюу 31619 нь хамрагдсан байна. Булган аймаг болон Багануур дүүргийн ирц хамгийн өндөр байсан бол өмнөх оны төгсөгчдийн ирц хангалтгүй байжээ. Улсын хэмжээнд 36 шалгуулагч 800 авснаас 3 хүүхэд 100 оноогоор тэргүүлсэн байна. Үүнд, 93-р сургуулийн сурагч Б.Сайнболд, Улаанбаатар сургуулийн сурагч Б.Амархүү, 2-р сургуулийн сурагч Э.Шижир нар багтжээ. 

Химийн шалгалтад 7307 шалгуулагч бүртгүүлснээс 94.8% буюу 6928 шалгуулагч хамрагдсан байна. Улсын хэмжээнд 10 шалгуулагч 800 оноо авснаас 33-р сургуулийн сурагч Т.Хүслэн 93 оноогоор тэргүүлжээ. Хишиг сургуулийн Д.Есүгэн 92, Шинэ Монгол сургуулийн Б.Мэндбаяр 91 оноогоор тус тус 800 оноо авсан байна. 

Газар зүйн хичээлд 1396 шалгуулагч бүртгүүлснээс 89.3% буюу 1247 нь шалгалтад хамрагджээ. Улсын хэмжээнд 2 хүүхэд 800 оноо авсан буюу Орхон аймгийн Баян-Өндөр сумын 1-р сургуулийн сурагч С.Мөнхгэрэл 97, Гёте сургуулийн сурагч А.Амина 96 оноогоор тэргүүлсэн байна. 

31445 суралцагч Нийгэм судлалын шалгалтад бүртгүүлснээс 95.6% нь буюу 3080 шалгуулагч хамрагджээ. Улсын 47 хүүхэд 800 оноо авснаас 33-р сургуулийн сурагч Ж.Нинжин, 24-р сургуулийн сурагч Б.Анужин 99 оноогоор тус тус тэргүүлсэн байна. 800 оноо авсан шалгуулагчдыг аймаг, дүүргээр ангилбал, БЗД 9, СБД 6, ЧД 4, ХУД 3, СХД болон БГД 1, Дорноговь 4, Хэнтий, Өвөрхангай 3, Говь-Алтай, Хөвсгөл, Баянхонгор 2, Говьсүмбэр, Ховд, Өмнөговь, Дархан, Увс, мөн Дундговь тус бүр 1 хүүхэд байжээ. 

Математикийн шалгалтад 33116 шалгуулагч хамрагджээ. Нийт 43 суралцагч 800 оноо авснаас БЗД 7, БГД, СБД 6, Хөвсгөл 5, ХУД 3, Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймаг тус бүр 2, өмнөх оны төгсөгч 1, СХД, Архангай, Баянхонгор, Дархан-Уул, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Увс аймгуудад тус бүр 1 байна. Хамгийн өндөр буюу 100 оноогоор 93-р сургуулийн сурагч Б.Сайнболд, 18-р сургуулийн сурагч Ж.Марал-Од нар тус тус тэргүүлжээ. 

Биологийн шалгалтад 6813 шалгуулагч хамрагдсан байна. Үүнээс БЗД, СБД 3, Ховд 2, Хөвсгөл, Увс аймгууд тус бүр нэг буюу нийт 10 шалгуулагч 800 оноо авчээ. Хамгийн өндөр гүйцэтгэл болох 78 оноогоор АШУҮИС-ийн харьяа ЕБ-ийн ахлах сургуулийн төгсөгч Т.Амарбат, Б.Цолмон нар тус тус тэргүүлжээ. 

Физик 14, Орос хэл 5, Монгол хэл 25 хүүхэд тус тус 800 оноо авчээ. 

Шалгалтын үеэр 22 хүүхэд гар утас авч орсныг илрүүлжээ. Тиймээс тэдгээр хүүхдүүдийн шалгалтын оноог хүчингүй болгосон байна. Гэхдээ эдгээр хүүхдүүдэ ирэх өвлийн шалгалтад орох эрх нээлттэй юм.

Comments

bottom of page