Сурагчдын хичээлдээ явах, тарах цагаар нохойгоо уяхыг уриалж байна

Хичээл, сургууль эхэлсэнтэй холбогдуулан хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хичээл эхлэх болон тарах цагаар нохойгоо уяахыг уриалж байна.
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн мэдээлснээр 2021 онд 1297, 2022 онд 504, 2023 онд 1723, 2024 онд 1195, 2025 онд 1651 хүүхэд нохойд хазуулжээ. Харин энэ оны эхний зургаан сарын байдлаар 1,440 хүн нохойд хазуулсны 681 нь хүүхэд байна.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн 20.15 дугаар зүйлд “Орчиндоо аюул учруулж болзошгүй амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хохирол учруулсан бол 450 мянгаас 5 сая 400 мянган төгрөгөөр торгох, 240-720 цаг хүртэл нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл нэг сараас нэг жил хүртэл зорчих эрхийг нь хязгаарлана” гэж заажээ.
Иймд иргэд та бүхэн хүүхэд хичээлдээ явах, тарах цагаар нохойгоо уяж, хараа хяналтаа сайжруулна уу.



Comments