top of page

Сурагчдад зориулсан автобусны карт худалдаанд гарлаа

Sep 1
1 min read

Нийтийн тээврийн бодлогын газраас сурагчдад зориулан 200 төгрөгөөр гурван удаа дамжин суух эрхтэй автобусны картыг худалдаанд гаргалаа. 

Картын QR кодыг уншуулан хүүхдээ ямар чиглэлийн автобусанд явж байгааг харах, мөн эд зүйлээ гээсэн тохиолдолд сүүлд аль чиглэлийн автобусанд зорчсоныг мэдэх боломжтой юм.

Сурагчдад зориулсан карт нь 3600 төгрөгийн үнэтэй. Метро малл худалдааны төвийн урд байрлах Жем кастл оффисын 10 давхар, 1005 тоотод худалдаалж байна.


Comments


bottom of page