Сурагчдад анги харгалзахгүй үдийн хоол өгөх санаачилга гаргажээ
- child.mn

- 3 days ago
- 1 min read

Нийтийн өргөдлийн цахим систем болох petition.parliament.mn сайтад ерөнхий боловсролын сургуулийн бүх сурагчдад "Үдийн хоол өгөх" саналыг иргэн Ренчинбямбын СЭДДОРЖ 2025 оны 11 дүгээр сарын зургааны өдөр санаачилж гаргажээ. 100,000 хүний цахим гарын үсэг цуглуулж, санал авахаас одоогоор 1595 хүн дэмжсэн байна.
Тайлбар: Сурлагын чанарыг дээшлүүлэх, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, ялангуяа орлого багатай өрхийн хүүхдүүдийн сурах идэвхийг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтой.
Өргөдөл
МУ-ын 2026 оны нэгдсэн төсвийн төслийн Боловсролын арга хэмжээний 15-р хавсралт Үдийн цай хөтөлбөрийн 141.326,9 төгрөг гэснийг УИХ-ын 2024 оны 10 дугаар тогтоолын 3 дахь хэсэгт заасны дагуу Эрдэнэс Монгол ХХК түүний нэгдлийн болон бусад төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн 340,1 тэрбум төгрөгийн ногдол ашгийн төлбөрийн өрийг барагдуулах замаар 274.865,8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн бүх сурагчдийг хамруулах санал гаргаж байна.
Цахим өргөдөлд санал өгөх холбоос:



Comments