top of page

Сонгинохайрхан дүүрэгт тусгай хэрэгцээт хүүхдийн 341-р цэцэрлэг нээлтээ хийлээ

ree

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд тусгай хэрэгцээт хүүхдийн 341 дүгээр цэцэрлэг баригдаж өнгөрсөн оны 12 дугаар сард улсын комисс хүлээж авсан билээ. Шинэ хичээлийн жилд тус цэцэрлэг нээлтээ хийлээ.

ree

Нийт 150 хүүхдийн хүчин чадалтай тус цэцэрлэг зургаан бүлэгтэй, 51 хүүхэдтэй хичээлийн шинэ жилээ эхлүүлж байна. Нийт 66 багш ажилтантай. Нэг ангид нэг багш, хоёр туслах багш ажиллана. Үүнээс гадна эмч, сувилагч, хөдлөгөөн засалч, хэл засалч зэрэг тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй хичээллэх мэргэжлийн багш, мэргэжилтнүүд ажиллах ажээ. 341 дүгээр цэцэрлэг нийслэлийн хэмжээнд хоёр дахь, дүүргийн хэмжээнд анхны олон улсын стандартад нийцсэн тусгай хэрэгцээт хүүхдийн цэцэрлэг гэдгээрээ онцлогтой юм.

ree

Цэцэрлэг 10 гаруй автомашины авто зогсоолтой. Гэвч тусгай хэрэгцээт хүүхдийн цэцэрлэг учраас эцэг эхчүүд өглөө, орой бүр хүүхдээ автомашинаар хүргэж өгч авахад 10 машины зогсоол хангалтгүй юм. Тиймээс Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-аас гадаах зогсоолыг нэмэхийн тулд газар чөлөөлтийн ажлыг эхлүүлжээ.

2025 оныг "Бүтээн байгуулалтын жил" болгон зарласантай холбогдуулан Сонгинохайрхан дүүрэг сургууль цэцэрлэгийн авто зогсоолыг байгуулах газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлж, хэд хэдэн сургууль цэцэрлэгт зогсоолын ажлыг гүйцэтгэжээ.

Comments


bottom of page