Сонгинохайрхан дүүрэгт "Би хариуцлагатай аав, ээж" аян өрнөж байна
- Jun 3
- 1 min read

Сонгинохайрхан дүүргийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс хүүхдийг үл хайхрах хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Би хариуцлагатай аав, ээж” нөлөөллийн арга хэмжээг 2026 оны 5-р сарын 20-ны өдрөөс 11-р сарын 20-ныг хүртэлх хугацаанд хоёр үе шаттай зохион байгуулж буй юм.
Энэ хүрээнд 6-р сарын 2-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ, түүний харьяа 13 хэлтэс, алба, мөн дэргэдэх 18 газар, хэлтсүүд нийт 32 төрийн байгууллагад “Би хариуцлагатай аав, ээж” нөлөөллийн арга хэмжээний туг, дэвтрийг гардуулан өгч, байгууллагын хэмжээнд гэр бүлийн боловсрол олгох, эцэг эхийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх уриалгыг хүргэлээ.



Comments