СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ АНХНЫ СПОРТ ЦОГЦОЛБОР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
- child.mn

- Sep 22
- 1 min read

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын санаачилгаар 2021 онд СХД-ийн 3 дугаар хороо, Толгойтод 24 нэгж талбар, 2.1 га талбайг чөлөөлж дүүргийн спорт цогцолбор барих ажлыг эхлүүлж байжээ. Тус цогцолборын гүйцэтгэгчээр “Аглуут” ХХК ажилласан бөгөөд 3х3 болон 5х5 сагсан бөмбөгийн талбай, газрын теннисний хоёр талбай, зургаан эгнээтэй гүйлтийн зам, хүүхдийн тоглоомын талбай, бялдаржуулах талбай, гэрэлтүүлэг, 100 автомашины зогсоолтой спорт цогцолборыг ашиглалтад оруулж 9-р сарын 21-нд нээлтээ хийлээ. Спорт цогцолборын нээлтийн үйл ажиллагааг тохиолдуулан дүүргийн Засаг даргын тамгын газраас U9, U11 насны “Сонгинохайрхан кап” хөлбөмбөгийн тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд шилдэг 16 баг цомын төлөө өрсөлдөн, аваргаа шалгарууллаа. Цаашид “20 минутын хот” концепцын хүрээнд СХД-ийн бүс бүрд спорт цогцолбор байгуулах ажил үргэлжилнэ гэдгийг дүүргийн Засаг дарга Ц.Баттөр онцлов. Мөн тус дүүрэгт усан спорт сургалтын төв, мөсөн ордон, бейсболын талбайн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна.
Эх сурвалж: СХД-ийн ЗДТГ-ын Хэвлэл, мэдээллийн хэлтэс



Comments